Тавтай морилно уу!

Энэ блог нь ямар ч мэдээлийг цаг алдалгүй хүргэж байх болно

2015-03-04, 21:06

Миний Нутаг шүлэг

 

Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд

Хойт зvгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд

Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд

Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд

 

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

 

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд

Хотол олны эм болсон горхи, булаг, рашаанууд

Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд

Хvн малын ундаа болсон тойром бvрд уснууд

 

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

 

Орхон, Сэлэнгэ, Хөхийн онц сайхан голууд

Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд

Хуучин хөшөө дурсгал, хот, балгадын сууринууд

Хол газараа одсон харгуй дардан замууд

 

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

 

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд

Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд

Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд

Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

 

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

 

Хангай, Говийн хооронд Халхын уудам нутаг

Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар

Гөрөөс, араатан авласан урт урт шилvvд

Хөлөг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд

 

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

 

Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой

Саруулд талд яралзсан сонин янзын зэрэглээтэй

Сайн эрс цугласан байц бэрх газартай

Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой

 

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

 

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй

Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нуруутай

Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай

Таван зvйлийн тарианы хөрс, шороо, газартай

 

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

 

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар

Yр, ач, хvvхдийн vржиж өссөн орон

Таван хошуу мал дvvрэн бэлчсэн нутаг

Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон

 

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

 

Өвлийн тэсгим цагт цасан, мөсөн бvрхээд

Болор шилийн өнгө гялтганаж гялалзсан орон

Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд

Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

 

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

 

Алтай, Хянганы завсарт атар баялаг орон

Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг

Алтан нарны туяанд энхжин тогтсон орон

Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

 

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

 

Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид, өвгөдийн минь нутаг

Хөх Монголын цагт хvчирхэг болсон орон (Хүн ард бидний хайрыг булаасан орон)

Он онд идээшиж, олон жилд дассан нутаг

Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн орон

 

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

 

Өссөн төрсөн бидний vндэсний хайртай нутаг

Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө

Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж

Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулья

 

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

 

Монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихнээ дурсгалтай

Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой

Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл

Үхтэл орших төрлөх нутаг салж болшгүй орон

 

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

Илгээх | 1212 хүн уншсан | Бичсэн: Pl4TiNuM

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Counter Strike 1.6

 CS 1.6 татаж авах чухал анхааруулах! Энэхүү татаж авах нь Counter Strike 1.6 то...

Counter Strike 1.6

 CS 1.6 татаж авах чухал анхааруулах! Энэхүү татаж авах нь Counter Strike 1.6 то...

Windows 7 32 Bit & 64 Bit

 За Би энэ блогийн эзэн Game Байна аа.За тэгээд энэ олон юм нэршаад яах вэ.Тжгжжд өөрсдөө татаа...

Torch Internet Browser

 Бамбар Browser илүү өөрийн Интернэтийн туршлага болгох өөрчилж тохируулгаар нэмэх гэж маш олон...

Миний Нутаг шүлэг

 Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунуудХойт зvгийн чимэг болсон ой хөвчийн уулнуудМэнэн, ...

Шинэ сэтгэгдлүүд

  • Windows 7 32 Bit & 64 Bit бичлэгт Зочин: windows 7 heregtei bainaa yamar negen baidlaar oor siteaas ch xamaagui olood tawiad ogooch

Тоолуур

Та миний 20999 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax